АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна. Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшигт үзэгдэл болоод буй гал түймэртэй нийт 7500 гал сөнөөгч 5 галын голомтод ажиллаж байна.


Ой хээрийн түймэрийн таван том голомтод хамгийн их хохиролтой 4 хотын нөхцөл байдлын талаар тоймлон хүргэж байна.
1. Палисадад 18500 акр талбай шатсан, суурь үйлчилгээний байгууллагууд бүрэн хаагдсан,  иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Тус хот хээрийн түймэрт 75%-аар өртсөн байна.
2. Этони хотод 10,000 акр талба шатсан, иргэдийг түр хорогдох байранд нүүлгэн шилжүүлсэн,
3. Сансет хотод иргэдийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгсөн. АНУ-ын Лос-Анжелас хотод байрлах алдарт Hollywood бичвэр түймэрт өртөх эрсдэл нүүрлээд байна.
4. Харст тосгоны түймэрт бусад хотуудтай харьцуулахад бага акр талбай хамраад байна. Нийт 1000 акр талбайг хамарсан байна.