“Хезболла” бүлэглэлийг онилсон Израилийн агаарын довтолгоон, халдлагаас болж Ливанд орон гэрээсээ дайжиж дүрвэсэн хүний тоо сая давсаныг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Мөн хамгийн сүүлийн агаарын халдлагад 50 гаруй хүн амь үрэгджээ. Баасан гаригт “Хезболла”-гийн удирдагч Хасан Насралла Бейрут хотод амь үрэгдсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгаад байгаа юм. Иран улс Насраллагийн өшөөг авна гэсэн бол “Хезболла” бүлэглэлийн Израилийн нутагт үйлдэх пуужингийн халдлага нэмэгдсээр байна.  

Израилийн арми “Хамас”, “Хезболла” бүлэглэлтэй тэмцэхээс гадна Иемений дийлэнх хэсгийг мэдэлдээ аваад байгаа, Ираны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг хэт үзэлт “Хутни” бүлэглэлийн эсрэг мөн агаарын цохилт явуулж эхэлжээ. Өчигдрийн агаарын халдлагад Иеменийн дөрвөн иргэн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархадсан байна. Олон улсаас Израиль, Ираны дунд Ойрх Дорнодын бүх улсыг хамарсан томоохон дайн дэгдэх вий гэж анхааруулсаар байгаа юм.