Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны есдүгээр сарын 26-ны өдөр “Иргэнээс ийм орк байж болохгүй, урсгал сөрөөд” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Зөрчилд холбогдогч иргэн “Н”-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд энэ оны есдүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар жолоодох эрх хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.