Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сарын сонгуулиас өмнө өрсөлдөгч Камала Харристай ахин телевизийн шууд мэтгэлцээнд оролцохгүйгээ мэдэгдлээ. Хоёр хоногийн өмнөх мэтгэлцээнд тэрээр өөрийгөө ялсан хэмээгээд Харрис дахин шууд мэтгэлцээн хийхийг хүсээд байгаа нь өөрийнх нь илэрхий давуу байдлаас болсон хэрэг, Харрис сонгуулийн кампанит ажлаас илүү Дэд ерөнхийлөгчийнхөө ажилд анхаарвал таарна гэжээ. Харин мэтгэлцээний дараах санал асуулгаас харахад Камала Харрис Бүгд найрамдах намын өрсөлдөгчөөсөө бараг 30 хувиар илүү рейтингтэй байна. Талуудын кампанит ажлын хорооноос дараагийн шууд мэтгэлцээнийг NBC сувгаар энэ сарын 25-нд хийхээр товлоод байсан юм. Одоогоор тус сувгаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 1960 оноос шууд мэтгэлцээнд оролцож ирсэн бөгөөд сонгуулийн кампанит ажлын үеэр өрсөлдөгчдийн дунд 2-3 мэтгэлцээн болдог бол Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид мөн дор хаяж нэг удаа мэтгэлцдэг уламжлалтай юм.