Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад ус ихээр тогтдог, ус зайлуулах шугам хоолойгүй байсан. Тиймээс 450 метр ус зайлуулах шугам угсарч, борооны усыг насосоор шахаж зайлуулах станц байгууллаа. Мөн авто зам хэсэгт шүүрт худаг, үзлэгийн худгуудыг стандарт тоо, хэмжээгээр угсарсан байна. Ингэснээр иргэд Тахилтын нүхэн гарцаар борооны улиралд ч гэсэн саадгүй зорчих боломж бүрдлээ. Нэмэлтээр нүхэн гарцын хоёр талд 10 метрийн өндөртэй ус хүлээн авах хөндлөн шүүрийг угсарсан байна.