Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэх газар хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагджээ. Энэ талаарх дуудлага энэ сарын 17-ны өдрийн 14:20 цагт Онцгой байдлын газар ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Toyota Prius-20”, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын хоёр зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж_ автомашины төмөр хийцэд гурван иргэн хавчуулагдсан байжээ. Аврагчид иргэдийг эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.