Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, ур чадварын тэмцээнд тэргүүлсэн 15 жолоочийг “Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамрууллаа.
Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллагын 16 багийн 85 жолооч оролцлоо. Тэмцээнд оролцсон жолоочдын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж, бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгосон байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, жолоочдын хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгийг нийслэлийн Засаг дарга, Хотын захирагч Х. Нямбаатар гардуулсан юм.