Б. Бямбадэлгэр
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 240 хүүхдийн хүчин чадалтай 84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөсөн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар оролцож сурган хүмүүжүүлэгч багш нар болон эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.
Тус цэцэрлэг нь 1980 онд 5 бүлэг, 125 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 240 хүүхдийн ортой нийт 2552 м.кв талбайтай хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө зэрэг тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Эл цэцэрлэгийн 10 бүлэгт өнөөдрийн байдлаар хамран суралцах тойргийн 5,6 дугаар хорооны 2-5 насны 224 хүүхэд хүлээн авч, сургуулийн өмнөх боловсролыг олгох юм байна.