“Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Алтан медаль хүртсэн У.Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү, Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, Э.Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.