Эрдэнэт хотоос төрөн гарсан "Outlaw” хамтлаг нь 2004 онд байгуулагдсан бөгөөд олон хит дуугаараа сонсогчдыг байлдан дагуулсан билээ. 2008 онд "Эхлэл" хэмээх цомгоо анх гаргаж, дараа жил нь анхны бие даасан тоглолт болох "Надаас бүү холдооч" тоглолтоороо 20 мянга гаруй хүнийг нэг дор цуглуулж, тухайн үедээ рекорд тогтоож байсан юм. Тэгвэл дахин нэг удаа тоглолтоо хийхэд бэлэн болжээ.

“Зүрхэн тэнгэрийн нар” 20 жилийн ойн тоглолт нь энэ сарын 20-нд Төв цэнгэлдэхийн тайзнаа болно. Зургаан цаг үргэлжлэх уг тоглолтод 35 дуу дуулах бөгөөд одоогийн байдлаар “Ice top” болон “Guys” хамтлагийхан хүрэлцэн ирнэ хэмээн мэдэгдээд байна. Тасалбарыг: shoppy.mn , ticket.mn, GS25-ийн салбаруудаас худалдан авах боломжтой. Тасалбарын борлуулалтаас тодорхой хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд “Outlaw” хамтлагийн санаачилгаар ЦЕГ-тай хамтран хүүхдийн гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх сайн үйлсийн аянд зарцуулах аж.