Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 66 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.