“One way bro’s” багийн гишүүн Ч.Гантөмөр нь Монгол орны 21 аймаг, 130 гаруй сум суурин газраар дугуйгаар тойрон аялсан. Тэрээр БНСУ-руу яваад хоёр жилийг үдэж байна. Тус улсад тойрон аялах хэтийн зорилго түүнд бий. Энэ удаагийн аяллаараа эх орноосоо хол байгаа хүмүүст зорилгоо орхихгүй, өөртөө хайртай байх сэдэл өгөхийг хүсжээ. Мөн бусдад туслах зорилготой. Өөрийн чаддаг зүйлээрээ хариу нэхэхгүйгээр туслахыг бодсон нь энэ. Ингэхдээ “One way bro’s” аяллын баг одоогоор БНСУ-ын далайн эргийн дагуу аялж буй. Аяллаа өнгөрсөн сарын 22-нд эхлүүлсэн. Тэд бусдын төлөө гэсэн их сэтгэл өвөртөлж хандив цуглуулжээ. Цуглуулсан хандиваа тархины дөрөвдүгээр ховдлын хорт хавдартай Г. Тэргэллхам охины эмчилгээний зардалд хандивлахаар төлөвлөсөн байна.
Охины эмчилгээний зардал нийтдээ 390 сая төгрөг
Ч.Гантөмөр дугуйн аяллаа тодорхойлохдоо “Өөрийнхөө мөрөөдлийн төлөө бус, нэг хөөрхөн охины амьдралын төлөө дугуйгаа жийж явна. Бидний аялал нэг сарын хугацаанд 2300 орчим газрыг туулна. Одоогоор 70 гаруй хувийг нь туулсан байна. Монгол орныг дугуйгаар тойрох, БНСУ-ыг дугуйгаар тойроход олон ялгаа ажиглагдаж байна. “One way bro’s” буюу "Нэг зорилгын төлөөх ахан дүүс" гэсэн нэртэйгээр энэхүү аялал, хандивын үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ. Энэ удаагийн дугуйн аялал эхнийх нь байлаа. Бидний үйл ажиллагаа цаашид хүрээгээ тэлэх болно. Бид энэ аяллаасаа олон сайхан энергийг авч байгаа. Бусдад туслах, дэмжихийн төлөө хийж байгаа үйлдэл бүр таны зүрх сэтгэлийн дулаан, өгөөмөр байдлыг илтгэж байдаг. Сайн үйлсийн аянд оролцох нь өөртөө ч, бусдад ч аз жаргал, баяр баяслыг авчирдаг” гэлээ.
Хэрвээ та Монголоос аянд нэгдэх бол
-5045496645 Хаан банк Дашдаваа
Солонгос улсаас аянд нэгдэх бол
-3522183020173 논협은행 Батэрдэнэ Билгүүн
(ONE WAY BRO's үндсэн данс)