Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны 2024 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 24/001 дугаар тогтоолоор Өмгөөлөгчийн шалгалтыг 2024 оны арван хоёрдугаар сарын 13,14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
Өмгөөлөгчийн шалгалтын бүртгэлийг 2024 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 2024 оны арван нэгдүгээр сарын 29-ний өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд https://shalgalt.ama.org.mn/ цахим хуудсаар явуулна.
Өмгөөлөгчийн шалгалтад орох өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчинтэй байх;
- Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарласан хугацаа дууссан байх;
- Эрүүгийн хуулийн Арван зургадугаар, Арван есдүгээр, Хорьдугаар, Хорин нэгдүгээр, Хорин хоёрдугаар, Хорин гуравдугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй байх;
- Шүүгчээр ажиллаж байсан хуульч нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан огцруулах сахилгын шийтгэл хүлээгээгүй, хуульд заасан журмын дагуу өндөр насны тэтгэвэрт гараагүй байх;
- Прокурор, мөрдөгчөөр ажиллаж байсан хуульч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байх;
- Хуульч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан байх.
Өргөдөл нь дор дурдсан бүрдүүлбэрийг хангасан байна:
- Шалгалтад орох тухай хүсэлт; (цахим хуудас дахь маягтаар)
- Товч танилцуулга; (цахим хуудас дахь маягтаар)
- Иргэний эрх зүйн байдлыг нотолсон баримтын хуулбар; (e-mongolia цахим хуудаснаас)
- Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар; (PDF файлаар хавсаргана)
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар; (PDF файлаар хавсаргана)
- Ял шийтгэлийн талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт; (PDF файлаар хавсаргана)
- Шүүгч, прокурор, мөрдөгч, төрийн албанд ажиллаж байсан бол тухайн албан тушаалаас огцруулсан, халсан, чөлөөлсөн шийдвэрийн хуулбар; (PDF файлаар хавсаргана)
- Нотариатчаар ажиллаж байсан бол нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, дуусгавар болгосон талаарх тодорхойлолт, шийдвэрийн хуулбар; (PDF файлаар хавсаргана)
- Төрийн албанд ажиллаж байгаа бол сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх тодорхойлолт; (PDF файлаар хавсаргана)
- Сүүлийн хоёр жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт; (e-mongolia цахим хуудаснаас)
- Шалгалтын хураамж төлсөн баримт.
Бүртгэлийн хураамж 200,000 төгрөг
Шалгалтын бүртгэл, зохион байгуулалттай холбоотой мэдээллийг https://shalgalt.ama.org.mn/ цахим хуудас болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 70126861-4, утас, Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн нарын 99913157, 91200890 дугаарын утаснаас авна.
ӨМГӨӨЛӨГЧИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС