Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-ын  анхдугаар хуралдаан болов. Тус хуралдаанаар ИТХ-ын 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, даргаар нь хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 90.9 хувийн саналаар Т.Уламбаярыг сонгож, баталлаа. Мөн дүүргийн Засаг даргад Н.Мандуулыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас 33, АН-аас хоёр төлөөлөл сонгогдож, 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдан явуулахаар боллоо.