Засмал дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Швейцарын Цюрих хотод дөрөв дэх удаагаа зохиогдож байна. Энэ жилийн тэмцээнд 75 орны 100 гаруй дугуйчид хурдаа сорьж байна. Сүүлийн хоёр жилд манай улсаас олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц оролцсон бол энэ удаад түүхэндээ хамгийн олон буюу есөн тамирчин, хоёр дасгалжуулагчтай баг оролцож байна. Тэд элит, U23, өсвөрийн ангилалд өрсөлдөнө. Мөн анх удаа холимог багийн уралдаанд оролцож байгаагаараа онцлогтой.

Тодруулбал, 10 дахь удаагийн тэмцээний элит гараанд олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин, Э.Энхмаа, 23 хүртэлх насны ангилалд Д.Алтангэрэл, Т.Тэмүүжин, өсвөрийн хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн нар дасгалжуулагч Э.Алтан-Очир, Т.Төгөлдөр нарын удирдлагад өрсөлдөж байна.

ДАШТ-ийг 12 төрлөөр зохион байгуулахаас гадна пара дугуйн засмал замын ДАШТ хамт болж байна. ДАШТ-д олимпын наадмын нэгэн адил эрх авч оролцдог билээ.

Б. Бямбадэлгэр