Их эзэн богд Чингис хааны төрсөн өдөр энэ бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 2-нд тохионо. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан. Энэ өдөр бүх нийтээрээ амарч, томоохон зах худалдааны төвүүд ч ажилладаггүй. Харин энэ удаагийн "Монгол бахархал"-ын өдөр бямба гарагт тохиож байгаа учир зах худалдааны төвүүд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.