Н.Мягмардорж
Нарантуул захын хойд хаалга буюу гарцны ойр хавийг “Мангас ам” гэж нэрлэдэг. Тэгвэл тус байршилд байдал хурцадмал хэмжээнд хүрээд удаж байна. Хажуугаар нь алхахад л урагдсан, тоос шороо болсон ихэвчлэн бараан хувцасласан, нүүр ам нь хөхөрсөн, шалбарсан нүд халтирам дүр төрх, хамар цоргим үнэр ханхалж, архинд живж, амьдралаа алдсан хүмүүсийн тоо улам л олширсоор байгааг хууль хяналтынхан анхааруулсаар байгаа юм. Тэгвэл тухайн “Мангасын ам” орчимд хоноглодог 37 хүнийг 60 хоногийн албадан эмчилгээнд явуулжээ. Мөн цагдаагийн пост ажиллаж эхэлсэн байна.