Филиппин улсын Тагаятая хотноо энэ сарын 13-20-ны өдрүүдэдшатрын “U20” хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулахтэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд “IM” М.Амилал мөнгөн медаль хүртлээ. Ингээд Азийн аваргын хошой медальтай болов. Азийн аварга шалгаруулахтэмцээнд ОХУ, Энэтхэг, Казахстаны хүчтэй шатарчид оролцож, тэмцээн өрсөлдөөнтэйявагдаж өндөрлөсөн. М.Амилал олон улсын чансаагаа +21 оноогоор ахиулж 2400-ийнбосгыг дахин давсан бахархам амжилт үзүүлэв. Тэрээр энэ оныМонгол Улсын өсвөрийн шатарчдын улсын аварга болсон. Мөн энэжил шатрын олимпиадад шалгаран эх орноо төлөөлөн амжилттай оролцсон.