Б.Бямбадэлгэр
Хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг гайхамшигт “BRAVO CIRCUS 5” эхлэхэд 7 хоног үлдлээ. Энэ удаагийн тоглолтонд Монголын үзэгчдийг баясгахаар, олон улсын тайзнаас шилэгдэн ирж буй уран бүтээлчид оролцоно. Үүнд:
• Дэлхийн циркийн олимп Mонте Карлогийн алт мөнгөн цомын эзэн БРУНО ТОНИГИЙН Дэлхийд нэн ховордсон цагаан, ягаан, шар хүчирхэг 11-н барын дахин давтагдашгүй үзүүлбэр
• Амь эрссэн Хавчаахайн үзүүлбэр
• Агаараар дүүлэн нисэх чин зоригт бүсгүйчүүд
• Африкийн Гана улсын алдарт акробатчин Данела
• Газрын цагираг
• Италийн циркийн хөгжилтэй алиалагч Жой Коста нар уригдан ирж буйгаараа онцлог гэнэ.
Монгол Улсаас:
• Monte Carlo-гийн "Мөнгөн Алиалагч" цомын эзэн Труп Амараа ахлагчтай шидэх банзнаас үсрэгчид
• Дан дугуйн дээрх жонглерчид
• Хийморлог Морьтон залуусын эрэмгий үзүүлбэрүүд тоглогдоно. Мөн Ц.Мичидмаа, Энжи буюу Эрдэнэцэцэг нар ая дуугаа өргөж, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч. Хатанбаатар хөтлөх юм байна.
“Bravo circus-5”-ыг Бөхийн өргөөнд энэ сарын 17-нд нээх бөгөөд аравдугаар сарын 06-ныг хүртэл өдөр бүр 11.00, 15.00, 19.00 цагуудад тоглогдоно. Тасалбарын үнэ суудлын байршлаас хамаараад 20-150 мянган төгрөг юм байна.
Тасалбарыг: Ticket.mn