Арьс махны завсар амьтан гүйлгэдэг Аваргуудын лиг Английн хөгжмийн зохиолч Тони Бриттен 1992 онд бичсэн “Аваргуудын Лиг” сүлд дуун дээр өргөн үүдээ нээлээ. 1955 онд “Аваргуудын аварга” нэртэйгээр эхэлж байсан тэмцээн өдгөө 70дахь улиралтайгаа учран золгож байна. Энэхүү тэмцээн нь “Аваргуудын Лиг” нэртэй болсноос хойш 33 дахь улиралдаа цоо шинэ форматаар эхэлж байгаа юм. Энэхүү шинэ форматын дагуу 2024/25 оны улиралд нийт 36 баг шинэ лигийн шатанд найман тоглолт хийнэ. Тэд өмнө нь гурван өрсөлдөгчөө гэртээ болон зочлон гэж хоёр удаа тоглодог байсан бол, харин одоо найман өөр багтай тулалдах болно. Эдгээр тоглолтын талыг нь гэртээ, талыг нь зочлон тоглох болно. Энэ нь клубүүдэд өөрсдийгөө илүү өргөн хүрээний өрсөлдөгчдийн эсрэг сорих боломжийг олгож, шилдэг багууд тэмцээнд илүү олон удаа, эрт таарч тоглохыг шүтэн бишрэгчид нь улам бүр нэмэгдүүлж байна. Энэ нь бүх клубийн хувьд илүү өрсөлдөөнтэй тоглолтуудыг бий болгоно.

   2024/25 оны Аваргуудын лигийн шатнытоглолтууд хэзээ вэ?

1-р тоглолт: 2024 оны 9-р сарын 17-19

2-р тоглолт: 2024 оны 10-р сарын 1/2  

3-р тоглолт: 2024 оны 10-р сарын 22/23

4-р тоглолт: 2024 оны 11-р сарын 5/6

5-р тоглол: 2024 оны 11-р сарын 26/27

6-р тоглолт: 2024 оны 12-р сарын 10/11

7-р тоглолт: 2025 оны 1-р сарын 21/22

8-р тоглолт: 2025 оны 1-р сарын 29 тус тусзаасан хугацаанд хэсгийн шатны тоглолтууд явагдах хуваарьтай байна.

УЕФА Аваргуудын лигийн 2024/25 оны улирал Мюнхен хөлбөмбөгийн талбайд өндөрлөх бөгөөд энэ нь 2012 оноос хойш анх удаа Герман хотод эргэн ирж буй Европын хөл бөмбөгийн клубүүдийн хуанлийн онцлох үйл явдал юм. 2005 оны 4-р сарын 30-нд баригдаж дууссан цэнгэлдэх хүрээлэн нь Вернер-Хейзенберг-Аллид байрладаг бөгөөд Байерн Мюнхений эзэмшилд харьяалагддаг. Энэ цэнгэлдэх хүрээлэн нь UEFA EURO 2020-д дөрвөн тоглолт хийсэн бөгөөд мөн UEFA EURO 2024 тэмцээнийг зохион байгуулах газар болохоор УЕФА-ийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг дараалан зохион байгуулсан түүхэн дэх анхны цэнгэлдэх хүрээлэн болох юм. Тус цэнгэлдэхийн багтаамж нь 67,000 хүний багтаамжтай.

Б.ЧОЙЖАМЦ