Техник технологи хурдацтай өсөн дэвжиж буй эрин үед хүн оюун ухаанаараа л ялгарахгүй бол бараг л бүх зүйл хүний оролцоогүйгээр процесс нь явагддаг болжээ.
Үүний нэг жишээ нь хиймэл оюун ухаан хөгжмийн салбарт хэрхэн нөлөөлж байгааг Английн “MusicMagpie” компани судалгаагаар гаргажээ.
Тухайн судалгаанд хиймэл оюун ухаанаар бүтээсэн 1500 гаруй ковер дуунд дүн шинжилгээ хийж, үзэлтийн тоо болон уран бүтээлчдэд учруулж буй санхүүгийн хохирлыг тооцоолсон байна.
Хиймэл оюун ухаанаар бүтээгдэж буй уран бүтээлийн 35 хувийг К-Поп урсгал тэр дундаа “Blackpink” хамтлагийн AI ковер 17.3 сая орчим хандалт авсан байна. Түүнчлэн Jimin, Stray Kids зэрэг К-Поп одод AI-аар хийгдсэн тухайн бичлэгүүдээс үүдэн орлогын томоохон алдагдал хүлээж байна.
Дан ганц Blackpink хамтлаг гэхэд л дуунуудыхаа AI хувилбараас 418.000 ам.долларын алдагдал хүлээсэн гэх тооцоо судалгаагаар гарчээ.
Дэлхий даяар хиймэл оюун ухаан үүсгэсэн зохиогчийн эрхгүй ковер дуунуудаас үүдэж уран бүтээлчид нийт 11.9 сая ам.долларын алдагдал хүлээжээ.
Хиймэл оюун ухааны улмаас алдаж буй орлогын мэдээлэл
Артист Орлогын алдагдал
1. Blackpink 490,963 $
2. Michael Jackson 342,794 $
3. Baby Monster 322,187 $
4. Kendrick Lamar 297,170 $
5. Justin Bieber 201,554 $
6. Nickelback 167,441 $
7. Elvis Presley 137,584 $
8. Kanye West 128,572 $
9. Mustard 125,470 $
10. Eminem 120,854 $
Н. Мягмардорж