Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж;

-гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах

-хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх

-гэрлийг олон цагаар асаахгүй байх

-гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах

-халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах

-тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.