Ирэх сарын 4-нд “UG Arena” цогцолборт “Дэлхийн сарны долоо хоног” арга хэмжээг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр нар, од дурандах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх, сансрын хөлөг, огторгуйн уудмыг таниулах вакум орчныг үзүүлэх зэргээр хүүхэд, залуучуудад зориулсан воркшоп, туршилт, сургалтаар үнэгүй үйлчлэх аж. Энэхүү үйл ажиллагааг Монгол улсын 21 аймаг төдийгүй дэлхийн 100 гаруй оронд зэрэг зохион байгуулна.
НҮБ жил бүрийн аравдугаар сарын 4-10-ныг “Дэлхийн сансрын долоо хоног” болгох санаачилгыг 1999 онд гаргасан байна. Үүнээс хойш улс орнууд уг өдрүүд өргөн тэмдэглэж, сансрын шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Өнгөрсөн жил энэхүү өдрийг дэлхийн 90 улс тэмдэглэсэн бол энэ удаад 100 болон нэмэгдсэн байна.
Өдөрлөгөөр эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай, бүтээлч өнгөрүүлэх боломжтой. Багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулах, түүнд сонирхолтой болгох зорилготой юм.