Pubg, мобайль супер лигийн “Cеntral South Asia” финалын шат энэ сарын 12-14-нд үргэлжилсэн. Хүснэгтийг тэргүүлсэн дөрвөн баг дэлхийн аваргын эрхийг авхаар өрсөлдсөн юм. Тэмцээний лигийн шатыг тэргүүлсэн 4MV эхний өдрөөс хошуучилж, байраа алдалгүйгээр явсаар 173 оноотойгоор аваргын цомоо хамгаaлж, багийн IGL Dok ‘’MVP’’шагналыг хүртэв.
Тэдний араас Falcons Force 164, Stalwart Esports 158 оноотойгоор хоёр болон гуравдугаар байрт шалгарснаар эхний байруудыг монгол багууд эзэллээ.
Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргууд болох IHC Esports уг тэмцээнд 13 дугаар байр эзэлж, энэ жилийн дэлхийн аваргыг өнжихөөр болсонд үзэгчид болон тайлбарлагчид сэтгэл дундуур байна. Stalwart Esports-ийн бүрэлдэхүүний хувьд энэ жил анхны дэлхийн аваргадаа оролцох юм. Багийн бүрэлдэхүүний хувьд Sanchir, Jiro, Fearless, Ogtorgui, Crita гэсэн гишүүдтэй. Энэ жилийн дэлхийн аваргийн лигийн шат ирэх caрын 31-нээс 48 багтайгаар эхэлнэ.
Б.БИЛГҮҮН