Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна. "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээ аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн есөн дүүрэгт үргэлжлэх юм.
Аж ахуй нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.
Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж, хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна.