Б.Бямбадэлгэр

Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн албан хэрэгцээнд 10 автомашин, компьютер, тоног төхөөрөмж шийдвэрлэснийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр нар гардуулан өглөө.

Энэ үеэрээ цагдаагийн алба хаагч нартай чөлөөт ярилцлага өрнүүлж, санал хүсэлтийг нь сонссон байна. Баянзүрх дүүрэг цагдаагийн хэлтсүүдийн байранд их засвар хийх ажлыг Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эхлүүлээд байгаа. Мөн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гадна талын шороон замыг хучих ажлыг хүйтрэхээс өмнө хийхээр төлөвлөж байна.

Цаашид цагдаагийн албан хаагч нарын нийгмийн баталгааг хангах үүднээс дүүрэг орон нутгийн зүгээс хөтөлбөр гарган ажиллахаар зорьж буй талаар танилцууллаа.