Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхайзөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Ерөнхий архитектор Ч.ТөгсдэлгэрУлаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцынталаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхийтөлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 ондерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаарбаталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхийтөлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх шийдвэр гаргуулсан. Нийслэлийн Ерөнхийархитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөнбарилгажуулах үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх стратегитөлөвлөгөө боловсруулж, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэн “20минутын хот” болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд ашиглалтыншаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахинтөлөвлөх оновчтой хувилбарыг боловсруулан, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлжиргэдийг болзошгүй аюулаас урьдчилан хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд амьдрахнөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийнерөнхий төлөвлөгөө болон орон сууцны талаар баримтлах бодлогын баримт бичгийгболовсруулах ажлуудаа эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.