Улаанбаатар хотын хэмжээндорон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын нийт 7,700 гаруй лифт байдаг. Үүнээс ашиглалтын хугацаа дууссан, хуучны орон сууцны барилгын нийт 170 лифтийг шинэчлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 146 лифтийг шинэчлээд байгаа аж. Ингэснээр 5800 өрхийн 23 мянга гаруй оршин суугч шинэ лифтээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм байна.