Автомашингүй өдөр бол улаанбаатарчуудын амгалан тайван өнгөрүүлдэг маш цөөхөн өдрийн нэг. Харин энэ удаагийнх тийм байж чадсангүй. Зөвхөн өөрийгөө нэгт тавьсан аминчхан бодолтой хүмүүс энэ өдрийг сүйрүүлчих шиг болов. Уг нь Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат “Хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Явганаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг гэмтээхгүйн тулд эдгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэж автомашингүй өдөр болохын өмнө мэдэгдсэн. Гэвч тэр мэдээлэл нь ард иргэдэд хүрч чадсангүй юү. Хүрсэн ч хүмүүс үйл ойшоов уу. Ямартай ч зам хаасан хэсэгт маш олон хүн цахилгаан дугуй, скүүтэрээр хөдөлгөөнд оролцож, зарим нь бүр хүн дайрч, гэмтээгээд  амжиж. Цагдаа нар нь хяналт тавьж чадсангүй юү, эсвэл иргэд тоосонгүй юү.

Б.Чойжамц