Америкийн баримтат киноны өдрүүд эхэллээ. Тодруулбал, AНУ-ын Элчин Сайдын Яамны санаачлагаар тус яам болон Монголын кино институт хамтран “Америкийн баримтат кино өдрүүд 2024”-ийг Гэгээнтэн кино театрт 8 сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Бүх үзвэр үзэгчдэд үнэ төлбөргүй хүрэх юм байна. Энэ удаад хөтөлбөрийг алдарт дуучин Тина Тернерийн намтар бүтээлээр нээх аж. Мөн Сезам гудамж, дэд бүтэц, байгаль орчин, ЛГБТИК+ хүмүүсийн эрх, нийгмийн сүлжээний хуурмаг мэдээлэл, нөлөөлөгч нарын тухай сонирхолтой баримтат кинонуудыг 4 өдрийн турш хүргэхээр бэлджээ.
Гэгээнтэн кино театрт дараах үзвэр бүр үнэ төлбөргүй, нээлттэй хүрэх болно.
8-26 ДАВАА
18:30 Тина 118’ Дэн Линдси, Т. Ж. Мартин
21:30 Нэгэн гудамжны нөхөд 107’ Мэрилин Агрело
8-27 МЯГМАР
19:00 Цахилгаан шатны төлөө 13’ Мартына Староста + Манай хот тосгод 87’ Стивен Ашер, Жинн Жордан
21:00 Хүний хүчин зүйл 78’ Мэттью Теста