Б. Бямбадэлгэр

Сонгинохайрхан дүүргийн “Ахмадын урлаг, спортын VI наадам”-ыг Биеийн тамир, спортын хороо, Ахмадын хороо хамтран спортын таван төрлөөр зохион байгуулж байна. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар, Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Сосорбарам, Ахмадын хорооны дарга П.Самдан нар оролцлоо.

Ахмадын спорт, урлагын наадамд СХД-ийн 43 хорооны 1200 гаруй ахмад настан софт волейбол, ширээний теннис, шатар, гранд гольф, хийн дасгалын төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна.

Нээлтийн үеэр СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар “ Энэхүүспортын наадмын гол зорилго нь биеийн тамир, спортод ахмад үеийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, өсвөр үе, залуу хойч үедээ ахмад тамирчдын ур чадвар, туршлагыг сурталчлан таниулах явдал юм” хэмээн онцлов.