Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, Иргэний оролцоо, эрх зүй, мэдээлэл харилцааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын 2024-2025 оныхичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан сургалтын орчин, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлт, инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаар дамжуулан хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө түргэн шуурхай шийдвэрлүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Ерөнхий боловсролын сургуулийн орчим дахь аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг анхаарч, хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар чиглэл өгч ажиллалаа.
Мөн энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан, барилгын гүйцэтгэл тогтоосон цаг хугацаандаа хэрэгжиж байгаа, эсэхэд хяналт тавив.