Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглож явсан ДеМаркус Казинстай өнөөдөр өглөө Монголын Үндэсний дээд лигийн хүснэгтийн хоёр дугаарт эрэмбэлэгдэж буй “Сэлэнгэ Бодонс” баг гэрээ үзэглэсэн гэдгээ албан ёсоор өөрийн фейсбүүк хуудсаар мэдэгдлээ.

“Сэлэнгэ Бодонс” баг “NBA” сүпер од тамирчинтай өнөөдөр буюу нэгдүгээр сарын 10-ний өдөр гэрээ үзэглэн гэдгээ зарлаж Монголын сагсан бөмбөг сонирхогчдод том шуугианыг тариад байсан юм. Харин тэр шуугианы эзэн нь 1990 онд төрсөн 2,08 метр өндөр “NBA” болон Тайваны мэргэжлийн “Т1” лигт тоглож байсан туршлагатай “Boogie” хочит ДеМаркус Амир Казинс боллоо. Казинс 2010-2022 хүртэл “NBA”-д тоглохдоо 2015-2018 онуудын хооронд дөрвөн удаа “NBA All Star”-т сонгогдон тоглож байсан удаатай. Мөн Америкийн шигшээ багт дуудагдан 2014 онд “Спайн” улсад зохион байгуулагдсан ФИБА-гийн сагсан бөмбөгийн ДАШТ-д алт, 2016 оны “Рио”-гийн олимпод аварга хүртэж байсан амжилттай. Түүний хамгийн сүүлийн амжилт нь 2024 онд Тайваны “T1” лигт “Taiwan Beer Leopards” багийн хамтаар аварга аван финалын (MVP), оны шилдэг тоглогчоор шалгарч байсан юм.

ДеМаркус Казинс өөрийн пейж хуудсанд хийсэн мэдэгдэлд

“NBA”-ийн "Сакраменто Кингс"(2010-2017), "Нью Орлеанс Пеликанс"(2017-2018), "Голден Стэйт Уарриорс"(2018-2019), "Хьюстон Рокетс"(2020-2021), "Лос Анжелес Клипперс"(2021), "Милуоки Бакс"(2021-2022), "Денвер Наггетс("2022) багуудад тоглож байсан бөгөөд 2020 онд "Лос Анжелес Лакерс" багийн бүрэлдэхүүнд мөн багтаж байжээ. ДеМаркус Казинс Монгол улсын “Үндэсний Дээд Лиг”-т хэрхэн дасан зохицох бол...