"Чикаго буллс" баг Деррик Рөүзийн нэг дугаарын өмсгөлийг мөнхлөхөөр төлөвлөж байгаагаа зарлалаа. Ингэснээр Деррик Рөүз багийн түүхэнд энэхүү нэр хүндийг зүүсэн тав дахь тоглогч болох нь. Мөнхлөх ёслол нь 2025-2026 оны улиралд болох бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараа гаргана гэв.

"Чикаго буллс" багийн ерөнхийлөгч, CEO Майкл Рейнсдорф Деррик Рөүзд энэ мэдээг баасан гаргийн өглөө тусгайлан дамжуулж, “Хэзээ ч дахин 1 дугаарын өмсгөлийг хэн ч өмсөхгүй” гэдгийг баталгаажуулсан бөгөөд энэ нь зөвхөн Рөүзийн хүү ПЖ нэгэн өдөр багт тоглохоос өөр тохиолдолд л болно гэдгийг онцолжээ. Рөүз нь "Чикаго буллс" багийн төлөө найман улирал тоглохдоо гурван удаа "Бүх одод", улирлын шилдэг рүүки, лигийн түүхэн дэх хамгийн залуу MVP шагналыг хүртсэн амжилттай. Тэрээр ирэх улиралд дугаараа мөнхлүүлснээр Майкл Жордан (дугаар 23), Скотти Пиппен (дугаар 33), Жерри Слоан (дугаар 4), Боб Лав (дугаар 10) зэрэг тус багийн домогт тоглогчийн дунд орж байгаа юм.