Шадар сайд С.Амарсайханы тушаалаар ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг оны өмнөхөн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэдний оронд ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар дарга асан, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг, дэд даргаар Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгийг, дэд даргаар Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийг томилоод байгаа юм.

Тэгвэл үүрэгт ажлаас нь чөлөөлсөн генералуудыг оны эхнээс өөр ажилд сэлгэн томилж эхэлжээ. Тодруулбал, ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнг Үндэсний аврах бригадын захирагчаар томилсон байна. Мөн ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг Гамшгаас хамгаалах сургалтын төв, 116-р ангийн захирагчаар томилсон бөгөөд шинэ ажлаа аваад эхний томилолтоо Баянхонгороос эхэлжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан зөвлөх баг Баянхонгор аймагт ажиллаж зудын гамшгийн эрсдэлийн менежментийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх, эрт сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх асуудал, салбар дундын зохицуулалт, сумын түвшинд үүсэх хүндрэл бэрхшээлийн талаар уулзалт хийж яваа аж. Харин бригадын генерал Д.Намсрайг одоогоор хараахан томилоогүй байна.