Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр энэ сарын 23 буюу маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, их хамба лам Д.Жавзандорж сүсэгтэн олонд тэгчэн сожон хүртээх гэнэ. Мөн Бурхан багшийн чого хурахаас гадна нийслэлийн 77 дугаар сургуульд “Эцэг, эхийн ачийг хариулах нь” сэдвээр их хамба лам айлдвар айлдахаар төлөвлөжээ. Дүйчэн өдрөөр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд 06.30 цагаас 15.00 цаг хүртэл сүсэгтэн олонд зориулж ерөөл, айлдвар өргөх юм байна.