Дэлхийн алдарт зохиолч Эрнст Теодор Амадей Гофманий "Цөмөөхэй ба Хулганын хаан" үлгэрээс сэдэвлэн бүтээсэн хүүхдийн жүжиг. Дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөл Э.Т.А.Гофманий 1816 онд бичсэн алдарт үлгэрт Залуу хатагтай Марий Штальбаумд зул сарын баяраар аав ээж нь нэгэн өвөрмөц бэлэг өгсөн нь дуулж ч чадахгүй бүжиглэж ч чадахгүй зөвхөн самар л цөмж чаддаг тоглоом байлаа. Анх харсан цагаас эхэлж хараанд нь өртөж сэтгэлийг нь үнэхээр их татсан тэрхүү тоглоомыг Марий Цөмөгч цэрэг гэж нэрлэв. Удалгүй шөнө дунд болоход өнөөх тоглоом нь амь орж Марийг дагуулан хулганын хаантай тулалдаж, мөн ид шидийн орноор зочилно.
Залуу хатагтай Марий хулганын хатан хааны хараалд өртөн үзэшгүй муухай царайтай болсон цөмөгч цэргийг хулганын хаанаас аварч ,хамтдаа олон адал явдлыг туулах болно. Өглөө сэрэн болсон бүх зүйлсийг ээж аавдаа ярихад түүнд хэн ч итгэсэнгүй...
Э.Т.А.Гофманы үлгэр болон П.И.Чайковскскийгийн хөгжмөөс PRO THEATRE- н залуу уран бүтээлчид сэдэвлэн хүүхэлдэйн театр, сүүдрийн театр, драмын театрын олон жанруудыг ашиглан орчин үеийн үзэгч багачуудад хүргэж байна.
- Ерөнхий найруулагч Б. Анхбаатар
- Ерөнхий продюсер О. Итгэл / СТА /
- Ерөнхий зураач Б. Билгүүн
- ШЕЛКУНЧИК - З. Булган
- МАРИ - Э. Буд-Эрдэнэ
- ХУЛГАНЫ ХААН - О. Итгэл / СТА /
- ФРИЦ - А. Билгүүн
- ДРОССЕЛЬМЕЙЕР - М. Төгөлдөр
- Олны хэсэгт: PRO THEATRE-н нийт уран бүтээлчид