Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн явцын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх Үнэлгээний баг 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөс ажиллаж байна.
Тус үнэлгээний багт Германы сэргээн босголт, зээлийн банкны төсөл хариуцсан ахлах менежер Лидия Примаченко, техникийн ахлах инженер Маттиас Бэхтолсхайм, Бээжин дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Кристиан Рихтер нар ажиллаж байна.
Үнэлгээний багийнхан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамны болон бусад холбогдох байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт зохион байгуулах, төсөл хэрэгжиж буй зарим тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, орчны бүсийн аймгийн Байгаль орчны газар, сумын удирдлага, иргэдтэй уулзахаар төлөвлөсөн байна.